Их Британийн үйлчилгээний салбарын өсөлт өндөр гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Их Британийн үйлчилгээний салбарын өсөлт өндөр гарлаа

Их Британийн үйлчилгээний салбарын өсөлт 2013 оны гуравдугаар улиралд 60,3 хувьд хүрсэн нь 16 жилийн туршид үзүүлж байгаагүй өндөр амжилт ажээ. “Энэ бол санхүүгийн салбарын болон эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Их Британийн эдийн засгийн төлөв байдал сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өссөн нь энэхүү өсөлтийг үзүүлэх болсон гол шалтгаан. Цаашид ч өсөх магадлал ажиглагдаж байгаа” гэж “Chartered Institute of Purchasing & Supply” компанийн ерөнхий захирал Девид Нобль ярьжээ.

Их Британийн аж үйлдвэр болоод хүнд үйлдвэрийн салбарын өсөлт ч таван жилийн хугацаанд үзүүлж байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж