Том оврын автобусны жолооч нар номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Том оврын автобусны жолооч нар номын дуу сонслоо

Нийслэлийн Тээврийн газар, Замын Цагдаагийн газар хамтран  “1-р эгнээгээр их багтаамжийн автобус саадгүй зорчих, хөдөлгөөний хяналт зохицуулалтыг сайжруулах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцдоггүй, удаа дараа зөрчил гаргаж буй том оврын автобусны жолооч нарын судалгааг гаргаж, том оврын автобусны 150 жолоочийг сургалтад хамрууллаа. Сургалтын үеэр том оврын автобусны жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил болох эгнээ байр буруу эзлэх, гүйцэж түрүүлэх, гэрлэн дохио зөрчих зэрэг зөрчлүүдийг хяналтын камераар бичсэн видео бичлэг, фото зургийг жолооч нарт үзүүлэв. Сургалт, ярилцлагын үеэр жолооч нар шугам замд явахад гардаг хүндрэл бэрхшээлийг замын цагдаагийнханд ярьж санал бодлоо солилцов. Гарцгүй газраар гэнэт явган зорчигч  гүйн гарч ирдэг, автомашинаа зогсоолд байрлуулахдаа 1-р эгнээний талыг эзэлж байрлуулсан зэрэг олон хүндрэлүүд гардаг гэж жолооч нар хэлж байна.  Замын цагдаагийн газартай хамтарсан энэ сургалтыг  их өгөөжтэй боллоо гэж дүгнэлээ.

 Мөн тус газраас нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэд, зорчигдын санал бодлыг сонсох, олон нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдэх зэрэг шинэлэг зүйлүүдийг ажилдаа тусган ажиллаж байна. Сургалтыг Нийслэлийн Тээврийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Алтанцэцэг, Замын Цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд нар хөтлөн явуулсан бөгөөд дараагийн удаа мөн тооны зөрчил ихээр гаргадаг жолооч нарыг хамруулан сургалт явуулахаар төлөвлөж байна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж