Б.Цогтгэрэлийг гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлийг гомдлыг хэлэлцэнэ

МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн гомдлыг маргааш Улсын дээд шатны шүүхийн Хяналтын шүүхээр хэлэлцэх юм байна. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, Б.Цогтгэрэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, 21 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан юм. Б.Цогтгэрэл шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Хяналтын шатны шүүхэд хандсаны дагуу түүний гомдлыг маргааш Улсын дээд шатны шүүх Хяналтын шүүхээр хэлэлцэх юм.

Хэргийг сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн Р.Улаанхүүг хүний амь хохироосон онц ноцтой хэрэг үйлдэн, цагдаагийн байгууллагад саатуулагдан шалгуулж байгаа гэсэн мэдээлэл цацсан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан” гэсэн үндэслэлээр Б.Цогтгэрэлд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж