Ахмадыг дэмжих сарын аян боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Ахмадыг дэмжих сарын аян боллоо

Орхон аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсээс мэдээлж байна.


Боловсролын талаар:

•    Дэлхийн зөн ОУБ-аас 20-р цэцэрлэгийн Багшийн хөгжлийн төвд 2,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн хандивлалаа.

•    “Эко аялал” орон нутаг судлал хичээлийн 3-р ээлж зохион байгуулагдаж 14-р сургуулийн 8-р ангийн 230 гаруй сурагч, 20 багшийн хамт оролцлоо. 4-р ээлжинд хамрагдах 2, 17, Ийгл, Цайхун Гэгээ сургуулийн сургалтын менежер, багш нарт зөвлөгөө өглөө. 4-р ээлжинд 150 орчим сурагч, 30 гаруй багш хамрагдана.

•    Лаборатори 8-р сургууль дээр явцын үнэлгээ, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй сэдэвт  сургалт явуулж 49 багш, монгол хэл бичгийн багш нарын сургалтанд 50 гаруй багш оролцлоо.

•    Багш нарт мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсэг хуралдаж, 2013 онд мэргэжлийн “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг 120 багшид, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг 80 багшид олголоо.

Хүүхэд, залуучууд, соёл, урлагийн талаар:

•    Хүүхдийн асрамж халамжийн стандартын дагуу МХТҮГ-ын багтай хамтран  ажиллаж Энэрэл, Бадамлянхуа төвүүдэд арга зүйн зөвлөмж өгөв.  

•    “Өөрийгөө ялах-Эрдэнэт марафон-2013” гүйлтийн тэмцээн 8 удаагаа зохион байгуулагдлаа. Гүйлтийн арга хэмжээнд 7 байгууллагын 270 гаруй тамирчин оролцсон.

•    Явган аяллын Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Орхон аймгийн баг тамирчид уулын оргилд тэргүүн байр, багийн дүнгээр 4-р байр эзэллээ.

•    Хүүхдийн дуу бүжгийн чуулга байгуулах тухай, Хүүхэд залуучуудын театрын тогтвортой үйл ажиллагааны төслийн тухай 2 асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн


Нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

•    Олон улсын Ахмадын өдрөөр ЭМГ, НХҮХ, Ахмадын хороо хамтран "Хангарьд палас"-т ахмадуудын дунд арга хэмжээ зохион байгууллаа.

•    "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж 48760 гаруй даатгуулагчдад зөвлөгөө өгч 15475 хүний  баталгаажилтын хуудас тараагдсан. 1260 хүний баталгаажилтын хуудас тараагдсан. 10-р сарын 1-нд тус хуулийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж хэвлэлийн бага хурал хийсэн.
•     Хөдөлмөрийн салбарын үндэсний зөвлөгөөнд нийгмийн түншлэгч талууд болон Хөдөлмөрийн хэлтсийн холбогдох хүмүүс оролцсон.

•    Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр дээрх сургалтанд “Эрдэнэт хивс” ХХК-д 2013 оны 10 сарын 2-ны өдрөөс эхлэн ээрэгч, сүлжмэл, нэхэгч мэргэжлээр 50 иргэн сургалтанд хамрагдаж эхэллээ. “Хөх ган” ХХК-д 2013.10.3-аас Ангижруулах зуухны оператор,  Хийжүүлэх зуухны оператор нийт 30 иргэн суралцаж эхэлсэн:

•    ХАБЭА-н тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын 3 хэсэг байгуулагдан 2013 оны 9 сарын 16-наас эхлэн орон нутгийн ААН, байгуулагаар үзлэг шалгалтыг хийж байна. Тухайн ажлын хүрээнд одоогоор 70 гаруй ААН-ээр  үзлэг хийгдээд байна.

Эрүүл мэндийн талаар:

•    Оюутны эрүүл мэндийг дэмжих, Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

•    Амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулж 29 хүн хамрагдлаа.

•    Номин телевизээс зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоо, өнөөгийн байдал” нэвтрүүлэгт БОЭТ, ЭМГ, Өрхийн эмнэлгийн төлөөллүүд оролцлоо.

•    Амбулаториор хийгдсэн нийт үзлэгийн 2,3 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 0,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж