Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Ахих процесс

via Ganjavkhlan
Chadraabal


Хос хоёр учрана. Ихэнх тохиолдолд эрэгтэй нь эмэгтэйнхээ араас гүймэр аядана.
Ер нь бол хөлөө хугалчих шахуу өрөвдөлтэй царайлна. Яг энэ үеийг нь
“Хөлдөөгөөд” хөргөгчиндөө хийчих юмсан гэж ихэнхи эмэгтэйчүүд үргэлж хүсдэг
байх гэж би боддогийн.

Эрэгтэйчүүд АХИЛ авахдаа “Төрциймуу” гэмээр гаргуун, эмэгтэйчүүд ч ялгаагүй
алсуураа чимээгүй давраана. Гар барина, бугуй барихгүй шууд үнсэнэ, тэгээд нэг
хэсэг үнгэлдэнэ ерөнхийдээ тэгээд унтана. Нэг хөнжилд орох өдөр хүртлээ хичнээн
хугацаа зарцуулах нь хос бүрийн хувьд харилцан адилгүй. Тэгснээ хамаг юмыг
“Кино” руу чихэж энтэр, тэр кинон дээр л гараас нь бариагүй бол анхнаасаа юу ч
болохгүй байсан гэнэ ээ ? Тийм л байсан бол би мөрөөрөө маслотой талхаа идээд
сууж байгаашд, юу гэж ийм юм бичиж цаг гарздахийн, үгүй л байхгүй юу аль аль нь
л дуртай байсан.

Эхний АХИЛ бие физиологоор дамжиж явагддаг бол дараагийн ахил харилцаан дээр
илэрнэ. Яагаад ? Ханачихгүй юу, зүүдлээд ч ирдэггүй байсан гэгээн дүр ерөөсөө
хажууд хэвтэж байна шүү дээ, ядаж байхад нүцгэн шүү, нүцгэн байгаад л болоо гэж
үү, үгүй ээ өөр зүйл ч хийж болно. Энэ хууль миссд үйлчилнэ, мистерт ч
үйлчилнэ. Хүн болгоны шүлсээ гоожуулан уулга алддаг хөөрхөн бүсгүй хамт
амьдардаг нөхрийнхөө хувьд аль хэдийн “Энгийн” болчихсон байдаг шүү дээ.
Алдсаныхаа дараа дахиад шүлс нь асгарна, ёстой нэг амных нь дор хувин тосоод
суужиймаар гайтай амьтад. За тэр яахав, дараагийнх шат уул нь зан араншин,
таарч тохирно энэ тэр гээд үргэлжлэх ёстой. Эрэгтэй хүн ойлгодог байвал зүгээр,
эмэгтэй хүн энгийн л байхдаа сайхан гэсэн боловсон соёлтой хүсэлтүүд тун ч
удалгүй “Чи ийм байх ёстой” гэж хашгичсан, чичилсэн хэрүүлийн үндэс болно. Энэ
бүхэнд “Үлгэр” буруутай, юун тэр цагаан морьтой ханхүү ? Үхсний чинь үнсгэлжин
? … Хэзээ ч үлгэр дээр ханхүү найзуудтайгаа уугаад суужийсан чинь үнсгэлжин
шөнөжингөө залгаж усан нүдэлжээ гэж гарахгүй шүү дээ.

За тэгээд найзууд минь “Ээжтэй” чинь барьцаад эхэлвэл АХИЛ хурц шатандаа явж
байна гэж ойлгоорой. Шалтгаангүй хардаад, сархад балгадаг болвол гар хүрэх өдөр
ойрхон байгааг санаарай. Юм гэдэг чинь уул нь хэмжээ хязгаартай, жанжин шугамаа
бариад явж байхдаа л хамгийн сайхан байдаг шүү дээ.

Хос хоёрын маргаанд гол буруутан гэж үгүй, хэт даварсан залуу гэж байхад тэгтэл
нь давраасан эмэгтэй байж л байгаа. Хэрүүл бүхэн “Тохироо”- р дуусч чадвал хайр
нэмнэ, хэрэггүй буруу хараад хэвтчихвэл хэсэгтээ гомдоно, хэн нь ч гаргаж
хэлэхгүй бол хагацал ирнэ.

Гэхдээ гоёо гоё, ингэхгүй бол амьдрал угаасаа майр уйтгартай болчих гээд байсан
байх. Хөөрхөн дурлаад л, хөөрхөн хаягдаад л, хөөрхөн хана манаа цохиод л, 5
жилийн дараа тэрийгээ шоолж инээгээд л, хүнгүй газар очиж өөрийгөө өрөвдөж сууж
бариад л … Тэгснээ ооё үнэн тэнэг майр дүрдээ итгэсэн царай гаргаснаа нээх
сонин хоолойгоор “За яахав дээ тэр л жаргажийвал”…ОООООЁ тийм юу байдгийн ? Тэр
жаргалаа юу ? Чи мэдлээ юу ?

Ч.Ганжавхлан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж