“Туркойз Хилл”-ийн ТУЗ-д Албонесийг томилов

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Туркойз Хилл”-ийн ТУЗ-д Албонесийг томилов

“Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр хатагтай Rowena Albones-ийг Төлөөлөн
удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсоныг зарлалаа. Түүнийг Жан Себистян Жакийн
оронд томилсон байна.

Р.Албонес нь “Рио Тинто”-гийн Зэсийн группын Санхүү
эрхэлсэн захирал, Гүйцэтгэх хорооны гишүүн юм байна. 1999 оноос хойш “Рио
Тинто”-д ажиллаж байгаа бөгөөд томоохон төслүүдийн барилгын угсралт, бүтээн
байгуулалтад оролцож байсан туршлагатай аж. Мөн уул уурхай, газрын тос,
байгалийн хийн салбарт ажиллаж байжээ. Р.Албонес “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн
гишүүн бөгөөд Аудитын хорооны даргаар ажилладаг.


С.БОЛД

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж