
Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор нэгэн тогтоол гаргажээ. Энэ нь төрийн болон олон нийтийн өмч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах бол зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авч байх тогтоол ажээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдээс тэргүүн ээлжинд худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг тогтоолд хавсаргасан байна. Үүнд, бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхин гутал, хувцас, эсгий эдлэл, өвлийн үслэг хувцас, оуютан сурагчдын болон батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэрийн байгууллагын харьяа анги, салбар нэгжийн ширээ сандал, нэхмэл, оёмол, хөнжил зэрэг 32 төрлийн бараа бүтээгдэхүүн багтжээ.
Б.СҮРЭН