Маахуур толгой хүртэлх замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Маахуур толгой хүртэлх замыг нээлээ

Нийслэлд өрнөж буй зам засварын ажлын хүрээнд аравдугаар сарын 4-ний 23.00 цагаас эхлэн хаагаад байсан Доржийн гудамжны Хилийн цэргийн уулзвараас Маахуур толгой хүртэлх 770 метр замыг өнөөдөр өглөө нээлээ.

 
Мөн  шалган  нэвтрүүлэх 22-ын товчоог татан буулгаж, баруун аймгууд чиглэлд Эмээлтийн Шар хөтөл, Дархан чиглэлд Баруунтуруунд орчин үеийн стандартад нийцсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Долоон урсгалаар хот руу орж, гурван урсгалаар хотоос гарах хоёр шинэ товчоо ийнхүү үйл ажиллагаагаа эхэлжээ. Товчоодын гарц, орцыг хянах хяналтын камерууд 24 цагийн турш ажиллаж байгаа юм.    

 
С.ОТГОН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж