Жинхэнэ гранд опера Монголд

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Жинхэнэ гранд опера Монголд

Ирэх бямба гаригт манай урлагийн түүхэнд маш том үйл явдал болно. Баргийн театрт тавиад байдаггүй алдарт “Аида” дуурь Монголын тайзнаа амилна. Гранд опера буюу дуурийн аваргуудын тэргүүнд бичигддэг агуу бүтээл манай ДБЭТ-ын чансааг тамгалан эгшилэх нь ээ.

Манай тайзны урлагт урьд хожид үзэгдээгүй нүсэр том тайзыг бид тэндээс харна. Тайз заслыг дан баримлаар шийдсэнээрээ онцлог бөгөөд уран баримлын өнгө аястай тайзан дээр үйл явдал өрнөнө.

Энэ дуурь мөн тайзнаа хамгийн олон уран бүтээлч гарах бүтээл болж буйгаараа онцлог. ДБЭТ, ХБК-ийн 100 гаруй найрал дуучид болон гоцлол дуучид, бүжигчдээс бүрдсэн 200 орчим уран бүтээлч уг дуурьт “амьдарна” Ийм ч учраас хамгийн олон хувцас хэрэглэлтэй бүтээл болж байна. “Аида” мөн хамгийн олон буюу долоон үзэгдэлтэй дуурь.

Хамгийн олон, хамгийн том, намгийн нүсэр гэх тодотголуудтай дуурийн тайзны зураачаар ДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбааатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажиллаж, ур ухаанаа шавхаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж