
Өөрөөр хэлбэл, одоо 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгож буй 20 мянган төгрөгийн тэтгэмжийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр өргөжүүлэхээр хууль санаачилсан гэсэн үг юм. Үүнийг “Өмнө нь Хүний хөгжил сангаар баахан мөнгө тараах эхлэлийг тавьчихаад одоо бас дахин халамжийг хавтгайруулахаар оролдож байгаа нь буруу. Тус намын зарим хүмүүс намаа шинэчлэх тухай ярьж байгаа ч удирдлагууд нь үзэл баримтлалдаа өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхолгүй байна” гэж шүүмжлэх хүмүүс байна. МАН-ынхан үнэхээр ард олноо гэв үү, эсвэл сонгогчдоос нэмэх оноо авч, эрх баригчдыг “харамч” харагдуулахын тулд ийн хуучин хуулиа эргэн сөхөв үү.
М.СУРА