ТЭЦ-III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа аж. Өргөтгөлийн явцад 50 мегабайтын хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өргөтгөтгөлийн ажил станц дээр ажил, БНХАУ-д тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл гэсэн хоёр үндсэн чиглэлийн дагуу явагдаж байгааг танилцууллаа. Тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэл нь БНХАУ-д үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд зарим төхөөрөмж нь хил дээр ирсэн байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа гэдгийг танилцууллаа. Өргөтгөлийн ажил ирэх арванхоёрдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ.
Үүний дараа Баянгол дүүргийн Найрамдлын аманд баригдаж буй дэд бүтцийн ажлыг танилцууллаа. Энэ чиглэлд орон сууц нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн ажлыг хийж байгаа юм байна. Гурван чиглэлээр ажлаа эхлүүлсэн бөгөөд 12 км шугам, сүлжээний ажил 40 хувьтай, хуваарилах барилгууд 80 хувьтай, ус, дулаан дамжуулах барилгын ажил 60 хувьтай байгааг танилцууллаа. Мөн тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа талаар газар дээрээс нь танилцууллаа. Энэ чиглэлд дэд бүтцийн ажил дуусвал 50-50 мянган айлын орон сууц баригдах боломжтой болох юм байна. Эхний ээлжинд 5500 айлын орон сууц баригдаж эхлээд байгаа аж.
Өнгөрсөн есдүгээр сарын хугацаанд цементийн үнэ нэмэгдсэн талаар асуудал үүсээд байсан. Цементийн үнэ өссөн шалтгаан нь нийлүүлэлт багассанаас үүссэн гэдгийг албаныхан хэлээд буй. Энэ чиглэлээр Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн амралтын өдрүүдэд БНХАУ-д ажиллаад ирсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн наймдугаар сард вагоноор орж ирэх нийлүүлэлт нь багассан, энэ асуудлыг шийдвэрлэсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хэрэгцээг нэмэгдүүлэхээр болсон бөгөөд үнийг хэд хүртэл бууруулах талаар хэлэх боломжгүй юм байна. Нийлүүлэлт ихэсч байгаа учраас үнэ ч мөн буурах байх гэдгийг Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн онцолсон юм.