А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн
тайлан тоглолтоо аравдугаар сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00
цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.
Өнөөдөр дуучин бүсгүй
тоглолтынхоо тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ
хүргэхээр хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд “Баясгалантай
сайхан” тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй Гавьяат жүжигчин
Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм.
Хэвлэлийн хурлын
үеэр дуучин А.Түмэн-Өлзий: "Би тоглолтоо бүтэн жилийн турш бодож,
төлөвлөж, бэлдсэн. Сайхан тоглолт хийхийн тулд маш их хичээж байна. Бас
олон гайхалтай хүмүүс дэмжиж байгаад талархал илэрхийлэхийг хүсч байна”
гэлээ.
Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтод урилгаар Гавьяат
жүжигчин, У.Далантай, Ч.Бат-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан
Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан
сарнай” хамтлаг, амьд хөгжмийн "Маршал" хамтлагийн уран бүтээлчид
оролцох ажээ. Тоглолтын тасалбарыг “Монгол бөхийн өргөө”-ний кассаар
худалдаалж байна.