Дайн гарвал АНУ-ыг устгана гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Дайн гарвал АНУ-ыг устгана гэжээ

Дайн эхлүүлбэл Өмнөд Солонгос, АНУ хоёрыг устгах болно гэсэн санааг Хойд Солонгосын Батлан хам­гаалахын сайд Ким Йон Чун өөрийн орны Ардын арми байгуулагдсаны ойн баярын өмнө мэдэгдлээ.

Хойд Солонгосын цэргийнхэн өршөөл гэдгийг мэдэхгүй бөгөөд дайн өдөөвөл холбоотон хоёр орныг хөнөөн дарна гэж сайд хэлсэн байв.

2011 оны хоёрдугаар сараас Вашинг­тон, Сөүл хоёр хамтарсан цэр­гийн сургуулиа бараг тасралтгүй хийж байгаа юм. БНАСАУ ээлжит хээ­рийн сургууль эхлэх бүрт нь Өмнөд Со­лон­гос ба АНУ-д заналхийлсээр ирсэн юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж