
Ард түмний их хуралдайн төлөөлөгчид гурван өдөр хуралдаж есөн зүйл бүхий гуравдугаар тогтоол гэгчийг гаргасан. Уг тогтоолд Засгийн газрыг огцруулах, огцруулж чадахгүй бол УИХ өөрөө тарах, Оюутолгойн гэрээг цуцлах, МАХН-ыг бүртгэх зэрэг зүйлүүд багтаж буй. Тэдний гаргасан тогтоолыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна. Их хуралдайг зохион байгуулагчид шаардлагынхаа хариуг өнөөдөр 12.00 цагт авна гэх шаардлага тавьссн. Тогтоолын хариуг өгөхгүй бол "Олигархийн гарт орсон МҮОНРТВ-ийг хяналтандаа авна гэж "Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс" хөдөлгөөнийхөн мэдэгджээ.
С.Отгон