Арсенал хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Арсенал хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Английн премьер лигийн долдугаар тойргын дараа хүснэгтийг Арсенал клуб тэргүүлж эхэллээ. Долдугаар тойрогт тус баг Вест Бромвичтай таарч тоглосон бөгөөд тэд 1:1-ийн харьцаагаар тэнцсэн байна. Тоглолтын эхний гоолыг Вест Бромвичоос Яакоб оруулсан бөгөөд түүнд гоолын дамжуулалтыг энэ зун ирсэн Амалфитано өгчээ. Харин тоглолтын хоёрдугаар үет зочин багийн статустай тоглосон Арсеналын зүүн жигүүрийн тоглогч Жак Вилшер оруулж тооны харьцааг тэнцүүлсэн байна. Ингэснээр тэд хүснэгтийг тэргүүлж байсан Ливерпүүл клубтэй тэнцэж 19 оноотой болсон бөгөөд гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлэх болсон юм. “Улирал дөнгөж эхэлж байна. Үүнд бид сэтгэл ханаж болохгүй. Бид өнөөдрийн тухайд гэвэл муу тоглосон. Яахав зохион байгуулалт сайн байсан ч үр дүн биднийхээр болсонгүй. Үүнээс том өрсөлдөгчид биднийг хүлээж байгаа нөхцөлд бидэнд хийх зүйл их байгаа” гэж Арсеналын менежер Арсен Венгер ярьжээ. Арсенал клуб улирлын эхний тоглолтыг тун тааруу эхэлж Астон Вилла клубт 3:1-ийн харьцаагаар хожигдсон билээ. Солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө эзэн хааны клубээс Месут Өзлийг авснаас хойш тоглолтын чанар нь сайжрах болсон юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж