Хүүхэд хамгааллын бодлогын талаар саналыг авлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын бодлогын талаар саналыг авлаа

Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төсөлд иргэдийн саналыг авлаа

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах байгууллага бүр дагаж мөрдөх, "Хүүхэд хамгааллын журам”, хүүхэдтэй ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хүрээнд дагаж мөрдөх "Хүүхэд хамгааллын нийтлэг бодлого”-ын баримт бичгийн төслийг гаргасан. Тэгвэл энэхүү төслийн баримт бичгийг иргэд, байгууллага зохих талуудын оролцоотой дахин сайжруулах зорилгоор иргэдээс санал авч хэлэлцүүлж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран "Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичгийн төсөлд иргэдийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, соёл урлагийн ажилтнууд, сургууль, багийн нийгмийн ажилтан, эмч, цагдаагийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл бүхий нийт 204 хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төслийг танилцуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай цэцэрлэг байгуулах шаардлагатай байна. 18 насанд хүрээгүй хүүхдэд эрүүгийн ял өгдөг асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн 18 насанд хүрээгүй хүүхдийг ямар нэгэн шашинд хамруулдаггүй хориглодог байх зэрэг Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигт тусгуулах олон санал оролцогчдоос гарсан юм.

Хүүхэд хамгааллын үндэс нь хүүхдээ хөгжүүлэх бодлого байдаг. Дарханд хүүхэд хөгжүүлэх бие даасан ордон байдаггүй. Хүүхдийн номын ордон өргөн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Үүнийг аймаг орон нутгийн төсөв, бодлогод оруулж, ордон байгуулах шаардлагатай.

Аймгийн ИТХурлын дарга, аймгийн Засаг дарга нар хүүхдийн гэх тодотголтой барилгууд барих газруудыг төлөвлөж, хүүхдийн цэцэрлэг, ордон, сургууль барих газраа хамгаалж авч үлдэх хэрэгтэй.

Орон гэргүй хүүхдээс эхлээд асуудлыг нэг бүрчлэн шийдэж байж, хүүхэд хамгааллын бодлого ярих нь зүйтэй. Байгууллага бүр дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэгийг байгуулах, бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийг дүнгээр болон дүрэмт хувцсаар ялгаварлан гадуурхахгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх, урмаар тэтгэх, эцэг эхчүүд, багш нар хүүхдийг хүмүүжүүлэхдээ хэрэглэдэг хүчирхийллийн арга, хандлагаа өөрчлөх шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцлон тэмдэглэж байв. Хэлэлцүүлгийн үеэр нийт 82 иргэн бичгээр саналаа өгсөн юм.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим нь хэлэлцүүлгээс гарсан санал, аймгийн хэмжээнд шийдвэрлүүлэх асуудлыг нэгтгэн аймгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж