Эхийн хэвлий дэх ургийн тархины хөгжилд юу сайн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Эхийн хэвлий дэх ургийн тархины хөгжилд юу сайн бэ?

Бүх төрлийн эрдэс бодис,
уургаар баялаг хүнс хэрэглэх, амин хүчил зэрэг нь эхийн хэвлийд бойжиж буй
ургийн эрхтэн тогтолцоо, ялангуяа тархины хөгжилд маш чухал үр нөлөөтэй.

Хэрвээ та жирэмслэлтийг
өмнөөс төлөвлөсөн бол жирэмслэхээсээ 2-3 сарын өмнөөс фолийн хүчил уухыг
мэргэжлийн эмч нар танд зөвлөж байна. Учир нь ургийн төв мэдрэлийн системийн
хөгжилд зайлшгүй шаардлагатай аминдэм бол фолийн хүчил юм. Үүний зэрэгцээ Омега
– 3 уух нь ургийн тархи-мэдрэл, оюуны хөгжлийг дэмждэг гэдгийг бид мэднэ.
Хамгийн хэрэгцээтэй аминдэмд тооцогдож буй Омега – 3 нь далайн гаралтай
бүтээгдэхүүн юм.

Нөгөөтэйгүүр зохистой
хэмжээгээр тослог үрүүд байдаг. Гэвч энэ төрлийн хүнс нь хүнд их хэмжээний эрч
хүчийг өгөхийн зэрэгцээ жинг их хэмжээгээр нэмэгдүүлдэг сөрөг үр дагавартай.
Жишээлбэл : самар, бүйлс, хушга гэх мэтийн хальслаг хатаасан самрууд, зарим
төрлийн ургамлуудыг хангалттай хэмжээгээр хэрэглэж болно. Гэхдээ энэ дундаа
хамгийн чухал нь фолийн хүчил, Омега-3 /загас, далайн гаралтай бүтээгдэхүүн/
зэрэг юм. Иймээс жирэмсэн эхчүүд 7 хоногт боломжоороо 1-2 удаа загас идэж
болно. Учир нь жирэмсэн эхийн хэрэглэж буй амин хүчил, уургийн хэмжээ нь тээж
буй хүүхдийнх нь эд эрхтэний бүрэлдэлт, тархи-оюун ухаан, мэдрэлийн хөгжилтэй шууд
хамааралтай гэж хэлж болно.

Эх сурвалж: http://www.eejbolloo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж