Орос 2008 оны дайны төлбөрийг Гүржээс нэхэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Орос 2008 оны дайны төлбөрийг Гүржээс нэхэхгүй

Гүржээс 2008 оны наймдугаар сарын хэрэг явдлын нөхөн төлбөрийг Орос улс шаардахгүй хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Цхинвали хотод ирэхдээ мэдэгджээ.

“Энэ асуудлаар эрүүгийн хэрэг нээгдэж, Европын хүний эрхийн шүүхэд Өмнөд Осетийн гаргасан гомдлоор идэвхтэй дэмжигдсэн байгаа. Дайны нөхөн төлбөрийн талаар  шаардахгүй. Нөхөн төлбөр ч гэж яриад нэмэргүй биз дээ” гэж Оросын сайд хэлжээ.

Харин Страсбургийн шүүх Өмнөд Осетиэс ирүүлсэн 1500 орчим гомдлын тал хувийг авч үзэхээс татгалзжээ.  Орос хэзээ ч Өмнөд Осетийг үлдээхгүй гэдгийг Сергей Лавров тус улсын иргэдтэй уулзах үеэрээ хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж