Маркетеруудын өдрийг тэмдэглэдэг болно

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Маркетеруудын өдрийг тэмдэглэдэг болно

Монголын маркетингийн салбарт ажиллагсдыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага сүүлийн үед нэн чухал болоод буй. Тиймээс Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Монгол маркетер” ТББ хамтран жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг маркетингийн ажилтнууд буюу маркетеруудын өдөр болгон тэмдэглэхээр болжээ.

Энэ хүрээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах буюу 10 дугаар сарын 17-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд 300 маркетеруудыг цуглуулан “Маркетерийн анхдугаар чуулган”-ыг хийх юм байна. Энэ үеэр мэргэжилтнүүд туршлага солилцох, дэлхийн чиг хандлагаас судлан ярилцах аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж