Хууль зүйн яаманд өнөөдөр 11 цагт Хуульчдын их хурлын талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Хуульчдийн их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд төрийн ордны их танхимд хуралдаж Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болоод Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, хариуцлагын хорооны бүрэлдэхүүнээ батламжилсан аж. Хуульчдын холбоо нь төрөөс зарим эрх мэдлийг өөртөө шилжүүлэн авч буй анхны иргэний нийгмийн байгууллага гэдгээрээ онцлог юм.
Б.МАНД