Архины сурталчилгаа наавал торгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Архины сурталчилгаа наавал торгоно

Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ нэр, хаяг, тэмдэг, зургийг машинд наахыг  хоригложээ. Энэ ажлын хүрээнд “АПУ трейдинг” ХХК-ийн 70, “СББ трейд” ХХКийн 13, “Жем трейд” ХХК-ийн 23, “UFC трейд” ХХК–ийн 10, “М-Ти-Эс” ХХК-ийн 14 , “ Алко” группийн дөрөв, хүнсний “Эвридей” дэлгүүрийн хоёр, “Макс импэкс” ХХК-ийн “Макс” сүл – жээ дэлгүүрийн хоёр, нийт 138 машинд наасан сурталчилгааг авахуулсан байна. Түүнчлэн 22 аж ахуйн нэгжид согтууруулах ундааны хөдөлгөөнт сурталчилгаагаа зогсоох хугацаатай  үүрэг өгчээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж