“Seven summit” ба дараагийн зогсоол

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

“Seven summit” ба дараагийн зогсоол

…“Эрдэнэтийн уулчин Цээгий эгч Өмнөд Америкаас цамц авчирч өглөө. Энэ нь миний Аконкагуа оргилд авирах хүслийг улам дэврээв. Өмнө нь 1998 онд Эверестийн зураг авчирч өгөхөд нь би түүн дээр Монголын төрийн далбааг нааж байгаад, “Би төрийн далбаагаа энэ оргилд мандуулна” гэж өөртөө хэлж байсан маань тод санагдаж байна…”

Уулчин Г.Өсөхбаяр facebook-тээ ийн бичжээ. Тэр дараагийн оргилоо онилсон юм болов уу… Аконкагуа бол Өмнөд Америкийн ноён оргил, түүний долоон том мөрөөдлийн нэг. Эверест, Маккенли, Эльбрус, Килиманжаро… Энэ нэрс цааш үргэлжлэн долоо болж гэмээнэ Монгол хүн анх удаа тив тивийн оргил “Seven summit”-ыг эзэлнэ. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр эдгээр оргилд авирч, Хойд туйлд хөл тавиад байгаа бол түүнийг одоо заавал очих ёстой гурван оргил хүлээж байна. Энэ бол Өмнөд Америкийн Аконкагуа, Австрали тивийн ноён оргил Карстенз Пирамид, Антарктик тивийн Винсон Массиф /мөн Өмнөд туйл/ юм. Г.Өсөхбаяр одоо уулчдын мөрөөдөл “Seven summit”-ыг эзлэх урт замынхаа талыг туулжээ. Харин дараагийн зогсоол нь юу бол…?

“Seven summit”: Г.Өсөхбаярын эзэлсэн оргилууд:

1.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ. Өндөр 8850 метр. /2005.05.30, 2007.05.14/

2.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ. Өндөр 6195 метр. /2008.07.08/

3.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО. Өндөр 5895 метр. /2009.02.22/

4.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС. Өндөр 5642 метр.  /2009.05.21/

“Seven summit”: Төлөвлөсөн авиралтууд:

1.Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил

2.Австрали тивийн Коскиусзко оргил

3.Антарктик тивийн Винсон Массиф

Б.ИРМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж