
Тэрбумтан Уоррен Баффетын ээлжгүй бие хамгаалагч Дэн Кларк Omaha World Herald сонинд ярилцлага өгчээ. “Нэртэй бизнесменыг олны дундуур даган гарч, хувь нийлүүлэгчдийн хуралдаан дээр түүний ард зогсох” Баффетын “сүүдэр” Berkshire Hathaway сангийн тэргүүний төлөө 1995 оноос хойш ажиллаж байна. “Анхны жилдаа одоогийнх шиг байгаагүй. Би үдийн хоолны завсарлагагүй, сууж амрах ч эрхгүй ажиллаж байлаа. Долоо хоногийн сүүлчээр би ихээхэн ядарсан байдаг байлаа” хэмээн тэр өгүүлжээ. Ноцтой халдлагаас илүүтэйгээр сэтгүүлч нараас түүнийг голчлон хамгаалж ирлээ хэмээн тэр хэлжээ.
Berkshire-ээс Баффетын хамгаалалтад зориулсан жилийн санхүүжилт нь сүүлийн жилүүдэд 11 хувиар өссөн бөгөөд Дэн Кларкийн жилийн цалин нь 350 орчим мянган ам.доллар гэнэ. “Бид үргэлж итгэлцэл дээр хамтран ажиллаж ирлээ. Энэ хугацаанд би түүний зан араншинг авч түүн шиг болсон” гэж Кларк ярьсан байна.
Ш.САМБУУ