Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ хойшлогдов

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ хойшлогдов

Европын холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээг Төсвийн хямралын улмаас хойшлуулж буйгаа АНУ мэдэгдэв.

АНУ-ын Төсвийн хямрал нь тус орны гадаад бодлогод нөлөөлж эхэллээ. Ирэх долоо хоногт явагдах Худалдааны чөлөөт бүсийн тухай Европын холбоотой хийх хэлэлцээний хоёрдугаар шатыг хойшлуулсан тухай Америкийн тал утсаар Европын холбооны Худалдааны дээд комиссар Карел де Гюхтад мэдэгдсэн байна. Америкчууд төсвийн гацаатай байгаа учраас төлөөлөгчдөө Брюссельд явуулж чадахгүйд хүрчээ.

Хэлэлцээрийг хойшлуулсан нь  чөлөөт худалдааны бүс байгуулах эцсийн зорилтод харшлахгүй бөгөөд энэ асуудлаар зөвөлгөөг аль болох хурдан хугацаанд сэргээнэ гэдгийг Вашингтон онцолжээ.

Төсвөөр маргаан үүсч батлаагүй учраас хэдэн зуун мянган төсвийн ажилтнууд цалингүй амралтад байгаа. Мөн АНУ-ын Сангийн яамны Иран, Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээг хянадаг тасгийнхан хүртэл амралттай байгаа ажээ. Цагаан ордны төлөөлөгч Жей Карнийн хэлснээр тус тасгийн 175 ажилтнаас дөнгөж 11 хүн л ажлаа амилуулж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж