“Адуучин” тэмцээн Хүйн долоон худагт болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

“Адуучин” тэмцээн Хүйн долоон худагт болж байна

Ерөнхий
сайдын ивээл дор өнөөдөр Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач,
бугуйлч, эмнэг хангал сургагч  шалгаруулах "Адуучин" тэмцээн Хүйн долоо худагт зохион
байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээн улсын хэмжээнд анх удаагаа зохион
байгуулагдах гэж байгаа нь энэ аж. Тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн
адуучид оролцож, уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах,
бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнээр адуучид өрсөлдөж байна.

Уг
тэмцээний үеэр Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын
дуучид, ҮДБЭЧ-ын бүжигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран
бүтээлийн дээжээсээ өргөх юм байна. Мөн морьтон баатруудын тоглолтууд
үзүүлэх гэнэ.

“Адуучин” тэмцээн орой 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Төв цэнгэлдэх
хүрээлэнгээс автобусууд үнэгүй үйлчлэх ба Хүйн долоон худагт хоол
үйлчилгээний газрууд ажиллах учраас өргөнөөр очиж сонирхож болох аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж