Политковскаягийн нэрэмжит шагналыг Пакистаны 16 настай Юсуфзай охин хүртэв. Дайн ба зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд хүний эрхийг хамгаалах талаар зүтгэл гаргасан эмэгтэйчүүдэд уг шагналыг олгодог ажээ.
Малала Юсуфзай
Дайн, мөргөлдөөний үеэр хүнийг эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдэд олгодог Анна Политковскаягийн нэрэмжит шагналыг Пакистан охин Малала Юсуфзайд олгосон байна. Тэрбээр “Уг шагналаар бахархаж байна, 2006 онд бусдын гарт хөнөөгдсөн Орос сэтгүүлч эмэгтэй шиг эр зоригтой байхыг хичээх болно” гэж хэлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард зэвсэглэсэн талибууд Малала Юсуфзайд халдан түүнийг хүндээр шархдуулсан. Малала тухайн үед сонсголоо алдаад амьд гарсан. Тэрбээр өдгөө өөрийн эцэг, эхийн хамт Англид амьдарч байна. Малала Юсубзайн нэрийг Нобелийн энх тайвны шагнал мөн Андрей Сахаровын нэрэмжит “Чөлөөт үзэл бодлын төлөө” гэсэн шагналд дэвшүүлээд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР