Уоррен Баффет
Фото: Nicholas Kamm / AFP
Тэрбумтны хэлснээр, Цагаан ордныг дефолтоор тулган шахаж байгаа бүгд найрамдахчуудын тактик нь удаан үргэлжлэхгүй, эцсийн эцэст олон нийтийн санаа бодол тэдний эсрэг эргэх гэнэ.
“Эдгээр нөхдүүд хээрийн эхийг барьцаанд авч чадах юм шүү. Гэхдээ хэзээ ч эхийгээ зовоохгүй л дээ” гэж нэвтрүүлэгт оролцож байсан тухайн үедээ Сангийн яам, Goldman Sachs банкийн тэргүүн байсан Хэнк Полсон шоглоом болгон түүнд нэмэрлэжээ.
Ойрын үед Америкийн хууль тогтоогчид төсвийн талаар, улсын өрийн төвшинг нэмэх талаар тохиролцох л хэрэг гарна. Цагаан ордон ба сөрөг хүчний хоорондын маргаанд дэвшилт гарч буйг The Wall Street Journal сонин бас дурдсан байна. Тухайлбал, зарим бүгд найрамдахчууд ардчилагч нартай зөвшилцөлд ороход бэлэн байгаа гэнэ.
АНУ-ын төрийн зарим байгууллагууд аравдугаар сарын 1-нд ажлаа зогсоосон байна. Хууль тогтоогчид санхүүгийн жилийн санхүүжилтийн талаар тохиролцож чадаагүй юм. Бүгд найрамдах намынхан өндөр зарлагатай Эрүүл мэндийн системийн шинэчлэлийг хойшлуулахын төлөө байгаа учраас Төсвийн хуулийг өөрсдийн олонх болсон Төлөөлөгчдийн танхимаар батлахгүй байгаа билээ. Ажил нь зогссоны улмаас 800 мянган хүн цалингүй амралт авч эдийн засаг нь хохирч байна. Долоо хоногт зогсонги байдлын улмаас 10 тэрбум ам.долларын алдагдал амсах болно гэж Цагаан ордон үнэлээд байгаа.
Уоррен Баффет нь хамгийн баян америкчуудын нэг бөгөөд буны үйлст 20 тэрбум ам.доллар хандивлаад байгаа. Тэр үзэл бодлоор Ардчилсан нам, ерөнхийлөгч Обамаг дэмждэг аж.