
Испаний Рафаэль Надаль “China Open” тэмцээний шигшээд шалгарснаар дэлхийн №1 теннисчин хэргэмийг буцаан авлаа.
Түүний хувьд тус тэмцээний шигшээд шалгарч 300 оноо авсанаар Сербийн Новак Жоковичийг гүйцэж ирлээ. Энэ жилийн “Францын нээлттэй тэмцээн”, “Америкийн нээлттэй тэмцээн”-үүдэд түрүүлж, “Их дуулга”-ын 13 дахь түрүүгээ хүртээд байгаа Рафаэль Надаль мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) чансааг дахин тэргүүлж эхэллээ.
“China Open” тэмцээнд аваргаа хамгаалахаар тоглож буй Сербийн Новак Жокович Францын Ричард Гаскег 6:4, 6:2-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа. Надаль, Жокович нар өнгөрсөн сард өндөрлөсөн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд учраа таарахад дөрвөн үе болсон тоглолтод Надаль (6:2, 3:6, 6:4, 6:1) илүүрхэж байсан.
"China Open" тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнөөдөр болж, аваргууд тодорно.
НЭМЭЛТ: (18.10) Шигшээ тоглолтод 6:3, 6:4-ийн харьцаагаар Жокович илүүрхэж China Open тэмцээнийг дөрөв дэх (2009, 10, 12) түрүүгээ хүртлээ.
тэмцээн”-ий шигшээд Надаль, Жокович нар шалгарсан бөгөөд тус тоглотын үеэр болсон сонирхолтой хэсгээс хүргэж байна.