Өнгөрсөн жилийн дүнгээр, Орост улсын болон орон нутгийн захиргааны захиалгын тухай хуулийг 130 тэрбум рублиэр зөрчсөн гэж ерөнхийлөгч Путин мэдэгдсэн талаар РИА Новости дамжуулжээ.

Владимир Путин
Фото: Алексей Никольский / РИА Новости

Владимир Путин
Фото: Алексей Никольский / РИА Новости
2012 оны улсын захиалгын худалдаа нь хэсэгчлэн шалгахад 60 гаруй хувиар буюу 10 гаруй мянган удаа зөрчилтэй хийгдсэн гэж Путин хэллээ. Хяналтын байгууллагуудын мэдээгээр өнгөрсөн оны хувьд улсын болон орон нутгийн захиргааны 3,4 сая захиалгыг интернэтэд нийтэлсэн байна. Тэдний нийт үнэ нь найман их наяд рубль болж байна.
Төсвийн хуулийг зөрчсөн 187 тэрбум рублийн зөрчил илэрсэн ба 27 мянган албан тушаалтнууд сахилгын хариуцлага авсан гэж Путин бас нэмэн өгүүлжээ. Энэ нь улсын захиалгын салбарт асуудалтай нөхцөл үүснийг анхааруулаад энэхүү байдлыг эрс өөрчлөхийг Путин шаарджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР