
Одоогоор дэлхийн аварга цолыг эзэмшиж буй ОХУ-ын Тамара Тансыккужина гуравдугаар өрөгт БНХАУ-ын аварга Г.Алтанхуартай тэнцээ хийж, Украйны их мастер Виктория Мотричко тэмцээний хамгийн залуу оролцогч спортын дэд мастер М.Одгэрэлийг хожсоноор таван оноотой тэргүүлж байна.
Дэлхийн 12 удаагийн аварга домогт Латвийн их мастер Зоя Голубева ОХУ-ын Матрена Ноговицынатай тэнцээ хийснээр дөрвөн оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.
Өнөөдөр тэмцээний дөрөвдүгээр өргийн тоглолт 09.00 цагаас эхэлсэн бөгөөд маргааш тав, зургаадугаар өргийн тоглолт болно. Тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байна. Тоглолтын видеог www.ulaanbaatar2013.com -с үзнэ үү.
Ч.БОЛ