цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулс болон Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
7-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 8-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи 7-нд Алтайн уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 7, 10-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.