АНУ-ын Конгрессийн байранд буудалцаан гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессийн байранд буудалцаан гарчээ

Фото: @KateNocera

АНУ-ын Конгрессийн байрны ойролцоо аравдугаар сарын 3-ны өдөр буудалцаан гарчээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээнээс үндэслэн энэ талаар Reuters мэдээлэхдээ, Конгрессийн байрыг  хууль хяналтынхан хаасан гэнэ. Буудалцааны явцад хэд хэдэн хүн шархадсны нэг нь цагдаагийн ажилтан байв.  Байранд хэд хэдэн сенаторуудыг бүгүүлсэн байлаа гэж сенатор Клэр Маккаскиль өөрийн Twitter дэх хуудсанд мэдээлжээ.

Мөн тэр өдөр Капитолийн  орйолцоох Үндэсний паркт нэг хүн өөрийгөө шатаах оролдлого хийсэн тухай аравдугаар сарын 4-нд Agence France-Presse дамжуулсан байна. Африк гаралтай нэгэн канистртай бензин  өөр  дээрээ асгаад шатаажээ.  Цагдаагийнхан ба аварагчид галыг унтраасны дараа гэрч нарын яриагаар тэр хүн тэдэнд талархал илэрхийлсэн гэнэ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн  ба авсан түлэгдэл нь амь насанд нь аюултай байгаа ажээ. Хэргийн  шалтгаан  тодорхойгүй.

Үүний өмнө аравдугаар сарын 3-нд Капитолийн толгойд 34 настай Мириам Керри буу₮дагдан хороогджээ. Тэр эмэгтэй Цагаан ордны хашааг машинаараа мөргүүлж хамгаалалтын албаны ажилтанг дайрч гэмтээгээд Капитолийн зүг зугтсан байв. Цагдаагийнхан машиныг хөөж гүйцэн тэр эмэгтэйг буудсан байв. Машинд нь нэг настай охин нь байсан ба тэрээр аз болоход гэмтэл, бэртэл авсангүй. Хэргийн шалтгаан бас тодорхойгүй. Тэр эмэгтэй нь төрөхийн дараах стресс ба сэтгэцийн гажигтай байсан бололтой. Түүнийг ерөнхийлөгч Обама мөрдөн мөшгөж байна гэж уг эмэгтэй  үздэг байсан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж