АТГ-аас теле жүжиг захиалан бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

АТГ-аас теле жүжиг захиалан бүтээж байна

Авлигатай тэмцэх газрын захиалгаар бүтээгдэж буй авлигын хор уршгийн талаарх “Төлөөс” теле жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жүжгийг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүтээж байгаа аж.

“Төлөөс” жүжигт авлигын хор хөнөөл, үр дагавар нэгэн гэр бүлийн амьдралд хэрхэн хүндээр тусч байгааг хурц шийдэлтэйгээр илэрхийлж байгаа бололтой. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын “Төлөөс” зохиолоор бүтэх уг жүжгийн найруулагчаар СТА Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж