
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагт зарлагджээ. Түүгээр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагт эхэлнэ. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн/, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, /УИХ-ын гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.