Афины шүүх неонацист байгууллагын лидер Михалолиакосыг үргэлжлүүлэн хорихоор шийдэв. Шинэ нацист намын лидер ба түүний дөрвөн хамтран зүтгэгчийг “гэмт хэргийн байгууллагад” хамаатай гэж яллаж байгаа аж.
Шүүх хурал хэдэн цаг үргэлжилсэний эцэст шийдвэр гаргахдаа "Хриси Авги" ("Алтан үүрийн туяа") гэх неонацист намын өмнө баривчлагдсан ерөнхий нарийн бичгийн дарга Николаос Михалолиакосыг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнийг дөрвөн хамтран зүтгэгчдийнхээ хамт гэмт хэргийн байгууллагыг хүмүүс гэж шүүх яллаж буй.
Сүүлийн үед Грекийн хууль хяналтын байгууллагынхан неонацистуудын идэвхжилттэй холбогдуулан "Хриси Авги" намын үйл ажиллагааны хяналтаа чангатгав. Рэпчин Павлос Фиссасыг неонацистуудад алагдсаны дараа Грекийн болон олон улсын нийгэмлэгт хүчтэй дургүйцэл гарч ирсэн юм. Ингээс уг намыг хууль хяналтынхан хатуу хараандаа аваад байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР