Apple бүсгүйчүүдийг ганцаардуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Apple бүсгүйчүүдийг ганцаардуулж магадгүй

Фото: РИА Новости

Шинэ iPhone 5 төхөөрөмжийн төлөө эрчүүдийн гурван хувь нь өөрийн найз бүсгүйгээ орхиход бэлэн гэж The Telegraph сонинд өгүүлжээ. Ер нь эрчүүд бүгд төстэй биш. Тэдний өөр таван хувь нь Apple төхөөрөмжөөс болон бүсгүйгээ орхихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ үүнд баярласны хэрэггүй тэд Samsung Galaxy төхөөрөмжийг ихээхэн сонирхож байгаа гэв. “Apple гажетаас болон өөрийн бүсгүйг орхихгүй гэхдээ Samsung Galaxy-ийн шинэ бүтээгдэхүүн сонирхол татаж байна” гэж нэгэн хэрэглэгчийн тодруулга авчээ.

Гажетад дуртай болсон нь Америкийн кино найруулагч Спайк Жонзийг iPhone төхөөрөмжийн дууны ассистент ба ердийн залуу хоёрын хайрын киног бүтээхэд хүргэж байгаа тухай Yahoo News мэдээлэв.

Гэсэн хэдий ч, The Telegraph тэмдэглэснээр, бүсгүйг iPhone төхөөрөмжөөр солих оролдлого огт гараагүй байгаа гэнэ.

Үүнээс өмнө есдүгээр сарын 10-нд Apple компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Филипп Шиллер шинэ бүтээгдэхүүн болох iPhone 5S ба арай хямд iPhone 5C зэргийг танилцуулсан юм. АНУ-д хийгдсэн гэрээний дагуу 16 Гб ой санамжтай смартфоны төсвийн гэх хувилбарын үнэ нь дөнгөж 99 ам.доллар байсан нь хамгийн сонирхолтой байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж