“Бүтээлч 60” ажлын нэгэн арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

“Бүтээлч 60” ажлын нэгэн арга хэмжээ боллоо

Хэнтий аймгийн Бэрхийн 10 жилийн үе үеийн төгсөгчдийн уулзалт есдүгээр сарын 28, 29-нд Эрчим хүчний яамны зааланд боллоо. Уулзалтын үеэр волейболын тэмцээнийг зохион байгуулжээ.

Монголын хамгийн анхны гүний уурхай болох Алтангадас одонт Бэрхийн уурхайн түүхт ойг угтаж зохион байгуулсан “Бүтээлч 60” ажлын нэг болох гар бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Улаанбаатар хот дахь Бэрх хотын нутгийн зөвлөлөөс амжилттай зохион байгууллаа. Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулсан мөн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж тусалсан нутгийн зөвлөл Х.Нямбаяр захиралтай “Best Drilling” llc.. Улаанаа захиралтай “Avto Terminal tradeing” компаниуддаа баярлаж талархсанаа илэрхийлэе. Мөн бидний ажлыг дэмжиж оролцсон Бэрх хотын ЕБС-н эрхлэгч Оюунгэрэл болон MNC –телевизийн найруулагч Д.Нямдорж нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Мөн бидний ажлыг үргэлж дэмжиж байдаг Бэрхчүүддээ баярлалаа.




Эх сурвалж: https://www.facebook.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж