НҮБ-ын Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /IAEA/-гийн шинжээчдийн баг ирэх 14-21-ны өдрүүдэд Японы Фукушима АЦС-д судалгаа шинжилгээ хийж ажиллахаар болсон байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн зүгээс Фукушима АЦС-ын нөөцлүүрүүдээс цацраг идэвхит бодисоор бохирдсон их хэмжээний ус асгарсан хэсэг газрыг цэвэрлэх ажлын явц байдалтай танилцаж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор шинжээчдийн багийг илгээж буй аж. Нийт 16 хүнээс бүрдсэн мэргэжилтний баг нь энэ сарын 16-18-ны хооронд Фукушима мужийн нөхөн сэргээлтийн ажил байдлын талаар судалгаа, баримт цуглуулж, 21-нд Японы Засгийн газрын албаныханд нэгдсэн тайлангаа танилцуулах гэнэ.
Б.АНХТУЯА