
Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Зээлийн хэлэлцээрийг авч хэлэлцэх аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад нууц асуудлыг оруулсны зэрэгцээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах зардлын тухай, Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд баримтлах бодлогын тухай, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэлийн тухай, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийн тухай багтаажээ.
Г.Дарь