Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны цаг үеийн байдалтай холбогдуулж мэдээлэл хийж буй юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сарын байдлаар 11.3 хувьтай гарчээ. Үүнд мал сүрэг өссөн Чингис бонд болон Хөгжлийн банкны бондын мөнгө, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн гэж тодотголоо. Тухайлбал, барилгын салбарыг дэмжих зорилгоор дутуу барьсан барилгуудыг гүйцээхэд зориулж хөнгөлөлттэй зээлийг барилгын компаниудад олгосон, мөн орон сууцны хорооллын дэд бүтцэд Засгийн газар хөрөнгө гаргасан. Нөгөөтэйгүүр, иргэдэд жилийн найман хувийн хүүтэй зээлийг олгосон нь эргээд барилгын салбарынханд томоохон боломж олгосон юм байна.

Мөн үнийн өсөлттэй тэмцэх хөтөлбөрийн дүнд инфляцийн төвшин буурсан гэж Ерөнхий сайд онцоллоо. Тэрээр "Юмны үнэ хоёр дахин буурсан гэж хүмүүс ойлгох болсон. Үнийн өсөлт байгаа юу байгаа, өсөлт нь хоёр дахин багассан гэдгийг хэлж байгаа юм. 2012 оны наймдугаар сард инфляци 11.1 хувьтай байсан, энэ оны долдугаар сард инфляци 6.7 хувьтай байгаа. Тэгэхээр өмнөх оныхтой харьцуулахад инфляци харьцангуй бага үзүүлэлттэй харагдаж байгаа юм" гэж хэллээ. 

Ерөнхий сайдын мэдээлэл үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж