Дотор, уламжлалт, зүрх судсаар мэргэшсэн 15 жилийн түүхтэй “Чимэ-Жүд” эмнэлэг болон “Интенэйшнл Медикал сервис” төвтэй хамтран Сингапур улсын эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, доктор Кристофер Чонгийг Улаанбаатар хотноо урьжээ. Доктор Чонг Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн, Австраль болон Лондонгийн эх барих, эмэгтэйчүүдийн “Рояал” коллежийн гишүүн, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Сингапуртаа төдийгүй Азидаа нэр хүндтэй эмч юм.
Тэрбээр давсагны цүлхэнг тороор засах мэс засал, дурангийн /минималл инвазив/ мэс засал, вагинопласти болон шээс барьж чадахгүй болон аарцгийн хөндийн суурь хэсгийг нөхөн сэргээх /бүтээх мэс засал/, даралттай үтрээний тууз зэрэг ажилбаруудаар мэргэшсэн нэгэн юм. Доктор Чонг нь даралттай үтрээний тууз /TVT/ажилбарыг хийсэн Азийн анхдагч эмч нарын нэг гэдгээрээ ихэд нэртэй бөгөөд тэрээр 1000 илүү удаа ийм төрлийн эмчилгээг хийж, энэхүү хагалгаандаа 10 орчим минут зарцуулдаг байна. Тус хагалгаа амжилттай болох үзүүлэлт 92-95 хувьтай байдаг нь Азид гайхагддаг ажээ.
Доктор Кристофер Чонг энэ сарын 5 буюу маргааш ганцхан өдөр “Хатагтай эмнэлэгт байрлах “Чимэ-Жүд” эмнэлгийн 209, 304 тоотод эх барих болон эмэгтэйчүүдийн чиглэлээр монголчуудад зөвлөгөө өгөхөөр болжээ.
Та бүхэн “Чимэ-Жүд” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийг хүсвэл тус эмнэлгийн “Хатагтай” эмнэлэгт байрлах салбарт хандан зөвлөгөө авч болох бөгөөд “Хатагтай” эмнэлэг нь Дашчойлин хийдийн баруун талд байрладаг юм. “Чимэ-Жүд” эмнэлэгт хандан доктор Чонгтой холбогдохыг хүсвэл 9988-9582, 9301-9011, 9310-0977, 9912-2780 дугаарын утсанд холбогдож болох юм байна.
Гадаад хамтын ажиллагааны хувьд “Чимэ-Жүд” эмнэлэг нь Сингапурын Parkway health group-ийн харьяа “Mount Elizabeth”, “Clean Eagles” эмнэлгүүд рүү монголчуудыг өвчний бүх чиглэлээр оношилгоо, эмчилгээнд зуучилдаг тул Сингапур руу оношилгоо, эмчилгээнд хамрагдахаар төлөвлөж байгаа бол найдвартай эмнэлгийн үйлчилгээг “Чимэ-Жүд”-тэй холбогдсоноор олж болох ажээ.