
Мэргэжлийн талбайн холбооны (ATP) чансааг тэргүүлж буй Сербийн Новак Жокович БНХАУ-ын Бээжин хотноо болж буй “Сhina Open” тэмцээнд оролцож буй. Өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлсэн Новак Жоковичийн хувьд аваргаа хамгаалахаар тоглож буй. Тэрбээр өдгөө шөвгийн наймд шалгараад байна. Шилдэг тоглолтыг үзүүлдэгээс гадна тэрбээр талбайн теннисний кортонд дээр үзэгчдийг хөгжөөж чаддаг. Энэхүү авьяасаа ч Жокович Бээжингийн хөгжөөн дэмжигчдэд харуулаад авчээ.
Сануулахад, Мэргэжлийн теннисдийн холбоо (ATP) болон эмэгтэй теннисчдийн холбооны
(WTA) ээлжит цуврал тэмцээн болох "China Open" тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 6-ны хооронд болж байна. Тус тэмцээний нийт шагналын сан 7 сая ам.долларт багтаж буй бөгөөд тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно. Тэмцээнд дэлхийн өнөө цагийн шилдэг теннисчид оролцож байна.
