Бор үзүүрийн тахилга наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Бор үзүүрийн тахилга наадам боллоо

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Бор үзүүрийн овоо тахилгын наадам аравдугаар сарын эхээр болж өнгөрлөө.

Тахилга наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг сумын цолтой 64 бөх зодоглосноос Өндөрхангай сумын харьяат аймгийн начин В.Төмөрчөдөр түрүүлж, Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатар үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт Баруунтуруун сумын харьяат сумын заан Э.Гансүх, Наранбулаг сумын харьяат сумын заан Банзрагч нар үлджээ.
 

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж