Жирэмсэн үеийн догдлол…

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Жирэмсэн үеийн догдлол…

via Бүх
хайраа гэр бүлдээ


Анх жирэмсний тестэн дээр хоёр зураас харангуутаа л бөөн баяр. Жирэмсэн байж
магадгүйгээ гадарлаж байсан ч баталгаажуулж авсандаа баярлан, цээж дүүрэн тэр
догдлолыг хэнтэй, яаж хуваалцахаа мэдэхгүй балмагдаад л…
Анх ЭХО-д харуулан гэдсэндээ байгаа тэр жоохон амьтны зүрхний цохилт, хөдөлж
байгааг нөхөртэйгээ хамтдаа харж, үрээ гэсэн хайр бялхан бас догдлоод л…
Хүүхдээ хөдлөхийг мэдрэх анхны тэр мэдрэмж мартагдашгүй. Нойр хулжин хөдлөх
бүрийг нь хүлээгээд л…
Өдөржин шөнөжин, ажил гэр гадаа хаа ч явсан хүүхдийн тухай бодол толгойд
эргэлдээд л…
Гэдсээ жаахан томроод ирэнгүүт л хүмүүст анзаарагдах гэж гэдийж цүдийн яваад л
,бүхний анхаарлын төвд хатан хаан шиг л, юу дуртайгаа хүссэн цагтаа идээд л,
мэдээж хэмжээнээс хэтрүүлэхгүй л дээ…
Төрөх дөхөөд ирэхээр дэлгүүрээр явж хүүхдиййн хувцас , хөнжил даавуу гээд л бас
нэг жаргал…
Дөнгөж төрсөн нялзрай үрийг минь цээжин дээр минь тавиад – Баяр хүргэе, та
охинтойхүүтэй боллоо гэх тэр мөчийг үгээр илэрхийлэх арга даанч алга. Уйлах
уу, инээх үү яах учраа олохгүй…
Танд ийм мэдрэмж догдлолууд байгаагүй гэж үү?

У.Сувд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж