Эрчим хүчний эх үүсвэрийн талаар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний эх үүсвэрийн талаар танилцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийн тухай асуудлыг хэлэлцсэнээр эхэлнэ. Түүнчлэн Зээлийн хэлэлцээрийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай,  АСЕМ-ын уулзалтын тухай, Сум байгуулах тухай, Төрийн зарим үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан иргэдэд хүргэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Монголын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн ГХЯ-ны сайд Г.Занданшатар нууц асуудал оруулан хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ЭБЭХ-ны сайд Д.Зоригт Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд баримтлах бодлогын тухай, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэлийн тухай, Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн тухай танилцуулгыг тус тус бэлтгээд байгаа аж.

Б.Манд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж