
Хамгийн их хөрөнгө төсөвлөсөн аймгуудыг дурдвал Булган, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Увс аймаг ажээ. Ийнхүү аймгууд хадлангийн ажилд зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн болон ажил хэдэн хувьтай байгааг албаныхан хэлсэн юм. Тухайлбал,
-Архангай аймаг 15 сая төгрөгөөр тендер зарлан 120 тн өвс авахаар гэрээ хийсэн.
-Баян-Өлгий аймаг Засаг даргын нөөцөөс 13 сая, Мал хамгаалах сангаас 21 сая, нийт 34 сая төгрөгөөр 180 тн өвс авах тендер зарлан гэрээ хийсэн.
-Баянхонгор аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг гарган өвс худалдан авах тендерийг зарлаж нэрэ хийсэн.
-Булган аймаг аймгийн хөгжлийн сангаас 210,0 сая төгрөг гаргахаар шийдвэрлэж, үүнээс 167,0 сая төгрөгөөр 1200 тн өвс авах гэрээ хийж одоогоор 880,0 тн өвс худалдан авсан. 43 сая төгрөгөөр малын тэжээл авахаар шийдвэрлэсэн.
-Говь-Алтай аймаг өвс авахад 56.0 сая, тэжээл бэлтгэхэд 88.0 сая төгрөг, бүгд 144.0 сая гарган тендер зарлан гэрээ хийсэн.
-Говьсүмбэр аймаг Засаг даргын нөөц хөрөнгөөс 15,0 сая төгрөг гаргаж “Сүмбэр айраг” хоршоотой гэрээ байгуулан 85,7 тн өвс авсан.
-Дархан-Уул аймаг аймгийн төсвөөс 8,0 сая гаргах шийдвэр гарган өвс авах гэрээ хийсэн.
-Дундговь аймаг 150,0 сая төгрөгөөр 400,0 тн өвс авахаар гэрээ хийсэн.
-Орхон аймаг аймгийн төсвөөс 45,0 сая төгрөг гарган 222 тн өвс авах гэрээ хийсэнээс одоо 110 тн өвс авсан.
-Увс аймаг аймгийн төсөвт 76,0 сая төгрөг тусган тендер зарлан гэрээ хийж гүйцэтгүүлж байгаа.
-Ховд аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 80,0 сая төгрөгөөр 600 тн өвс авах гэрээ хийсэн.
-Төв аймаг мал хамгаалах сангаас 35 сая төгрөг гарган өвс авах гэрээ хийсэн
-Сүхбаатар аймаг 50,0 сая төгрөгийг аймгийн төсөвөөс, 50,0 сая төгрөгийг Засаг даргын нөөцөөс нийт 100,0 сая төгрөг шийдвэрлэн 80х90м өвсний хашаа, 500 тн өвс авсан.
-Өмнөговь аймаг Засаг даргын нөөцөөс 100,0 сая төгрөг гарган 200,0 тн өвс авахаар гэрээ хийсэн
-Хөвсгөл аймаг Засаг даргын нөөцөөс 70,0 сая төгрөг гарган 308,0 тн өвс авахаар гэрээ хийсэн одоо 43 тн өвс хүлээн авчээ. Харин Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 6 аймаг аймаг аюулгүйн нөөцөд өвс, хадлан бэлтгэх чиглэлээр хөрөнгө, мөнгөө тусгаагүй хариуцлаггүй ажилласаныг албаныхан шүүмжилсэн байна.