
Хувьцагааны Цолмонбаатар нэгдүгээр тойрогт Бельгийн бөх Абдул Мурадовыг 6:0, хоёрдугаар тойрогт Оросын бөх Виталий Мартиусовыг 4:0, 0:2 онооны харьцаагаар ялж, ахмадын дэлхийн аварга боллоо.
Ахмадын ДАШТ-д өмнө нь Гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1995, 1996 онд түрүүлж байсан юм.
Аравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Аргентин, Армян, Болгар, Грек, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Румын, Турк, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Швед, Энэтхэг, Эстони зэрэг олон орны ахмад бөхчүүд оролцож байна. Тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд доорх насны ангиллиар болно.
A – 35-40 насны ангилал
B – 41-45 насны ангилал
C – 46-50 насны ангилал
D – 51-55 насны ангилал
E – 56-60 насны ангилал
F – 61-65 насны ангилал
G – 66-70 насны ангилал
Ахмадын ДАШТ-нд МЧБХ-ны ерөнхий менежер спортын мастер Даваажавын Батням ахлагчтай найман бөх оролцож байна.