“Рио-2016” Олимпийн парк барих төслийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Рио-2016” Олимпийн парк барих төслийн уралдаан зарлав

Рио де Жанейро хотын захиргаа 2016 онд нутагт нь болох олимпийн наадмын цогцолборт бүтээн босголтын ажил хийх төслийн уралдааныг олон улсын хэмжээнд зарлажээ. Зохион байгуулагчдын төлөвлөгөө ёсоор Олимпийн паркт 15 төрлийн тэмцээн болох бөгөөд зарим барилга байгууламжийг хэвээр нь үлдээж, заримыг нь олимпийн дараа өөр зориулалтаар ашиглах боломжтой байхаар шийдэхийг зорьж байгаа юм.  Рио хотын Эдийн засгийн хөгжлийн газрын нарийн бичгийн дарга Фелипе Гоуз тэдний хэрэгжүүлж буй төслийн үр ашиг 2007 оны Пан Америкийн наадмын төслийн адил үр дүнтэй, ашигтай байх болно гэдгийг онцолсон байна. Тус наадмын дараа самба бүжгийн орон Мариа Лэнкийн усан сан, мөн сагсан бөмбөгийн ордонтой болсон. Харамсалтай нь, авто уралдааны замыг устгасан билээ.

Гоуз шинэ бүтээн байгуулалтыг хүрээлэн буй орчин, байгальд хор хөнөөл багатай хийх болно гэдгийг нэмэн хэлжээ. Тэрбээр ус зарцуулалт, цахилгаан эрчим хүчийг ч хэмнэлттэй байдлаар шийдвэрлэнэ гэжээ. Усны нөөцийг ойр орших давстай нуураас авах гэнэ.

Тэдний тавьж буй шаардлагыг биелүүлэх байгууллагуудын төслийг зургадугаар сарыг дуустал авах бөгөөд ялагчийг долдугаар сарын дундуур зарлах ажээ.
 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж