Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан 16 яам дотроос хамгийн хариуцлагатай, арвин, даацтай мэдээлэл гарах учиртай нь Эдийн засгийн хөгжлийн яам баймаар. Улс орны том бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр бүхэн энэ яамаар дамжин техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, шийдвэр нь гардаг. Гэтэл тус яам өнгөрсөн жилийн наймдугаар сард байгуулагдсанаасаа хойш Олон нийттэй харилцах алба буюу Хэвлэл мэдээллийн тогтсон ажилтангүй байсаар өдийг хүрлээ. Хааяахан яаман дээр хэвлэлийн бага хурал зарладаг бол бусад үеэр асуудал тодруулах гээд хандаад очихоор хэвлэлийнхэнд мэдээлэл өгчихөөр хүн олддоггүй. Одоо үед бүх яамд, агентлагууд, төрийн том байгууллагууд заавал хэвлэл мэдээллийн албаараа дамжуулж аливаа мэдээлэл өгнө гэдэг болсоныг ч хэлэх үү. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яаманд энэ байдал эсрэгээрээ байна. Тус яам мэдээлэл дамжуулах хэвлэлийн албагүй байсаар. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын асуудлыг салбар яамнаас асууж болох ч төр, хувийн хэвшил гээд бүгдийн оролцоотой ажил хэргийг нэг нэгэн рүүгээ шилжүүлж, “Тэндээс асуучих. Манайх мэдэхгүй” гэх зэргээр хариулах нь ч олон. Тэгвэл асуулт, тодруулга Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ирээд “гацах” нь их боллоо.

Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлэл хаагдсанаар “хэлгүй” яам боллоо. Тэнд юу болж байгааг яамны албаныхнаас өөр хэн ч үл мэднэ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж