МАН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

МАН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт өнөөдөр шаардлага хүргүүллээ. Саяхан хуралдсан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан юм. Ингэхдээ нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан. Гэвч энэ талаар холбогдох албан тушаалтнууд одоо болтол ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй аж. Тиймээс дээрх шаардлагын дагуу УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа тодорхой хариу ирүүлэхийг МАН-ын бүлэг дахин шаарджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж